Коронавирусын (COVID-19) талаарх 4-р сарын 24-ний мэдээлэл

Posted on May 1, 2020 at 4:59 PM

Энэ долоо хоногийн Glenview/Northbrook COVID-19 Task Force байгууллагын ирүүлсэн мэдээлэл нь товчхон боловч чухал мэдээллийг агуулж байна. Та энэхүү мэдээллийг  мөн дараах хуудсыг (glenviewnorthbrookcoronavirus.infoгэр бүлийнхэн, найз нөхөд болон хөршдөө хуваалцаарай.   

Мужийн захирагч гэртээ үлд зарлигаа сунгав

Мужийн захирагч өнгөрөгч Пүрэв гарагт гэртээ үлд зарлигаа 4-р сарын төгсгөлд дахин гарын үсэг зуран сунган уг захирамж 5-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 30-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхыг мэдэгдсэн. Та дараах холбоосоор орон бүрэн эхээр нь уншаарай  You can read the details of the order here. Шинэчлэгдсэн захирамжийг ерөнхийд нь товчлон танилцуулбал:

  • Эмнэлэгүүд болон мэс заслын төвүүд нэр дурьдсан тодорхой ажилбаруудыг хийж эхлэх
  • Зайлшгүй гэсэн нэр төрөлд ороогүй худалдааны төвүүд цахим хэлбэрээр болон түгээлтээр бараа бүтээгдэхүүн борлуулахгүй байх
  • Greenhouses, nurseries and garden centers to open
  • Зарим нэг улсын паркууд ууланд 2-оос илүүгүй хүмүүсийг хамтдаа алхах, загасчлах, завиар зугаалах зэрэг үйлчилгээг өгөх зорилгоор нээх
  • Сургуулиуд сурагчдын эд зүйлсийг тараах үйл ажиллагааг зохион байгуулах

Бид бүхэн дээрх дурьдагдсан үйл ажиллагааны үр дүн нөлөөллийн талаар та бүхэнтэй  өөр мэдээллээр хуваалцах болно.

Муж даяар мөрдөгдөх журмын талаар

Мужийн захирагчын захирамжийн дагуу 6 алхам зай барих боломжгүй үед олон нийтийн газар бүх хүмүүс маск зүүхийг тусгаж өгсөн. Иллинойз Мужийэ Эрүүл Мэндийн төв байгууллага маск болон бусад нүүр хаах хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд та дараах холбоосоор орон танилцана уу. The Illinois Department of Public Health recently shared this information on wearing masks and other face coverings.

NorthShore University HealthSystem-ээс ирүүлсэн мэдээлэл

NorthShore University HealthSystem мэдэгдэхдээ COVID-19-ийн тестийн эерэг дүн аажмаар өсч байна гэжээ. Учир нь тэд ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрт анхан шатны шинжилгээнд хамруулж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Эмнэлэг ахмадуудын асрамжийн газруудтай шууд ажиллаж эхэлсэн бөгөөд бусад байгууллагуудтай тулж ажиллахаар төлөвлөж байна.  

Шинж тэмдэгүүд илэрвэл (шинж тэмдэгийн жагсаалт listed on our website) та дараах утас болон веб хуудсаар холбогдоорой:

  • 847-HEALTH9 (847-432-5849) утсаар NorthShore-ийн эмнэлэгийн мэргэжилтэнтэй холбогдоно; эсвэл
  • NorthShoreConnect апп эсвэл вэб хуудсаар орон мэдээлэл аван холбогдоно (www.northshoreconnect.org/immediatecare).

Олон нийтийн хэрэгцээ

Northfield Township Food Pantry-ийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тэд дараах холбоосоор хандив болон сайн дурын 16-аас дээш насны ажилчдыг бүртгэн авч байна.  The Food Pantry is accepting donations and volunteers age 16 and up.

Тусламжийн эх үүсвэрүүд

Энэхүү тахал нь иргэдийн бие махбодын болон сэтгэл санааэд ихээхэн нөлөөлж байгаа билээ. Дараах холбоосоор орон сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ авч болох арга замуудын талаарх эх үүсвэрүүдтэй танилцаарай The Glenview Northbrook Coronavirus Response website .

Эерэг сайхан мэдээлэл, үйл явдал

Хэрвээ та биднийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээр дагадаг бол та манай олон нийтийн нийтэлсэн эерэг сайхан мэдээлэл, хүчирхэг байх талаар олон үйл явуудлуудын талаар мэдэх боломжтой. Бид долоо хоног бүр эерэг мэдээлэл та бүхэнтэй хуваалцах болно.