Манай нийгэмлэгийн хаалттай байдал

Posted on March 16, 2020 at 7:58 PM

Glenview-Northbrook Коронавирусын Ажлын Хэсэг Northfield Township -ийн бүх сургууль, дүүргүүд, түүнчлэн Northbrook, Glenview хотуудын Park District-ууд, нийтийн Номын сангууд 3-р сарын 13-ны Баасан гаригийг дуустал ажиллаж 3-р сарын 30-ныг хүртэл хаах тухай шийдвэр гаргалаа.

Манай орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайхан байдал нь бидний нэн тэргүүний асуудал энэхүү шийдвэрийг гаргахад хүрч буй юм. Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (CDC), Иллиной мужийн Нийгмийн эрүүл мэндийн газар (IDPH) нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа нь айдас төрүүлэхийн тулд хийж буй зүйл биш юм. CDC болон Иллинойс мужийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс COVID-19-ийн тархалтыг удаашруулах зорилгоор олон нийтийн үймээнээс зайлсхийхийн тулд өгсөн зөвлөмжийн дагуу бид нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон хааж байгаа юм.

Сургуулиуд маргааш буюу 3-р сарын 13-ны Баасан гарагт ердийн цагийн хуваарийн дагуу хичээллэж, оюутнууд онлайнаар суралцахад бэлдэн холбогдох төхөөрөмж, материал, зааварчилгааг хангаж очно. Номын сан, цэцэрлэгт хүрээлэнгүүд маргааш нээлттэй хэвээр байна. Эцэг эхчүүд сургуулийнхаа дүүргийн имэйлээр илүү их зүйлийг мэдэх болно. Мөн номын сан, цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэглэгчид нэмэлт мэдээллийг мессежээр хэрэглэгчиддээ илгээнэ.

Бид 3-р сарын 30-ны өдрийн Даваа гарагаас өмнө нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, манай орон нутаг дахь нийгмийн төлөв байдлыг тодорхойлж, дараагийн төлөвлөгөөгөө та нартай хуваалцах болно. Өмнө мэдэгдэж байсны дагуу бүх чухал бус арга хэмжээ, хөтөлбөр, үйл ажиллагааг 4-р сарын 5 хүртэл цуцалсан хэвээр байна.

Хоол & Хүнсний хангамжууд

Сургуулийн дүүргүүд сургууль хаагдах үеэр хангах хоол хүнсний хүртээмжийн талаархи мэдээллийг гэр бүлүүд та бүхэнтэй шууд хуваалцах болно. Northfield Township болон Maine Township хоолны хангамжууд бэлэн байдлаа хангаж, нээлттэй байхаар төлөвлөж байна.

Northfield Township Food Pantry
2550 Waukegan Rd., Suite 100
Glenview, IL 60025
847-724-8300

Maine Township Food Pantry
1700 Ballard Rd.
Park Ridge, IL 60068-1006
847-297-2510

Эдгээр үйлчилгээний талаарх мэдээллүүд:

  • Хэрэв гэр бүлүүд дэлгүүрээр явах хүндрэлтэй ирж чадахгүй тохиолдолд манай хүнсний хангамжийн газар луу холбоо барина уу.
  • Хэрэв та аль Хүнсний Хангамжаас хүнсээ авах боломжтойд эргэлзээтэй байгаа бол Northfield -ийн агуулахруу очиж нэг удаагийн хүнс авч дараагийн удаа хаана очиж хүнс авах боломжийг танд зааж өгнө.

Захиргаа ба сонгогчийн мэдээлэл

Захиргааны бүх үйлчилгээ тасралтгүй явагдана. Glenview, Northbrook хотуудын Захиргаа нь захиргааны Удирдах зөвлөлийн бүх хурлыг нэн даруй 4-р сарын 5-ны өдрийг хүртэл цуцаллаа. ​​Эрт санал хураалт, сонгуулийн өдрийн санал хураалтын санал авах төхөөрөмжүүдийн ариутгал, цэвэрлэгээг журмын дагуу хийж хуваарийн дагуу үргэлжлэнэ.

Хуваарь

3-р сарын 12-аас 4-р сарын 5

Чухал бус үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээнүүд явагдахгүй

Захиргааны Удирдах зөвлөлийн хуралдаан хуралдахгүй

3-р сарын 13-ны

Сургууль, Номын сангууд, Дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгүүд ажиллана

3-р сарын 14-30-ны хооронд

Сургууль, Номын сан, Дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгүүд ажиллахгүй

3-р сарын 17

Сонгуулийн өдөр – Санал асуулга нээлттэй байна