Олон нийтийн хамтын ажиллагаа: 3-р сарын 20 Коронавирусын шинэчлэлт (COVID-19)

Posted on March 20, 2020 at 7:08 PM

Би сүүлийн захиа илгээснээс хойш долоо хоногийн хугацаа өнгөрч бидний өдөр тутмын амьдралын хэв маягт эрс өөрчлөлт орлоо. Та нарын олонхи нь гэртээ үлдэж, өөрийгөө хязгаарлан манай орон нутгийн хүрээнд коронавирусын тархалтыг бууруулах оролдлогыг хийж байгаа билээ. Хязгаарлалт хийх нь хараахан албан ёсны болоогүй хэдий ч та нийгмийн харилцаагаа хязгаарлаж, нийгмийн харилцаан дахь хоорондын зайгаа авч, гараа байнга угааж байхыг зөвлөж байна.

Төрийн байгууллагуудын хувьд бид иргэддээ үйлчлэх, бүх хүмүүст аюулгүй байх үүднээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Үүнд Засаг даргын Нээлттэй хуралдааны тухай хуулийг гаргав. Үүний үр дүнд та манай зарим зөвлөл, комисс, хороод алсын зайнаас уулзалтууд хийж байгааг харна. Виртуал орчинд уулзалтад оролцох чиглэлийг та манай холбогдох вэбсайтаас олж болно.

COVID-19 -ийн талаархи шинэчилсэн мэдээллүүд

Одоогийн байдлаар манай байгууллага нь хаагдаагүй, хязгаарлагдмал байдлаар ажиллаж байгаа энэ тохиолдолд бид COVID-19-ийн батлагдсан тохиолдол бүрийн талаарх мэдээллийг хийхгүй юм. Гэсэн хэдий ч бидний үндсэн үйлчилгээг хангах чадварт тархалт нөлөөлж байвал бид орон нутгийн иргэддээ мэдэгдэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Сounty-гийн Эрүүл мэндийн газар COVID-19 оношлогдсон хүмүүстэй шууд холбоо тогтоож, хяналт хийдэг. Хэрэв та  COVID-19 оношлогдсон хүнтэй шууд холбоо тогтоосон болохыг илрүүлбэл тус газар нь тантай холбогдох зааврын дагуу шууд холбоо барина.

Батлагдсан тохиолдлын талаарх нэмэлт мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс авах боломжтой Cook County Department of Public Health, Illinois Department of Public Health, болон Centers for Disease Control and Prevention (CDC). Мөн дараах вэбсайтруу  the State of Illinois’ dedicated coronavirus website орж болно. 

Манай орон нутаг дахь хамтын ажиллагаа ба нөөцүүд

Glenview / Northbrook COVID-19 ажлын хэсэг бид үргэлжлүүлэн мэдээллээ шинэчилж, зохих арга хэмжээг авсаар байх болно. Энэ нөхцөл байдал нь манай орон нутаг болон хүн нэг бүр та бүхэнд дарамт болж байгааг бид ойлгож байна. Бидний хамтын ажиллагааны нэг чиглэл бол манай орон нутгийн хүрээнд буй хувь хүмүүс, гэр бүл, бизнес эрхлэгчид болон бусад байгууллагуудыг дэмжих, эх үүсвэрийг олох, хөгжүүлэх явдал юм.

Үүний тулд Glenbrook  эмнэлэг нь орон нутгийн эрүүл мэндийн эх үүсвэртэй нягт уялдаатай байж, нийгмийн эрүүл мэндийн талаар хамгийн үр дүнтэй арга хэмжээ авах талаар мэргэжилтний зөвлөгөө өгөх зорилгоор манай эвсэлд нэгдсэн юм. The hospital’s frequently updated online resource about COVID-19 (COVID-19-ийн тухай байнга шинэчлэгддэг эмнэлгийн онлайн эх сурвалж нь the Glenview Northbrook Coronavirus Response website тай холбоотой байх болно. 

Манай халамж үзүүлэгч олон иргэд энэ хугацаанд бусдад тусламж үзүүлэх арга замыг эрэлхийлж байна. Үүний нэг бол бусдад үйлчлэхийн тулд бусдаас тусламж хүсэж байдаг байгууллага болох Northfield Township-ийн хоолны агуулах юм. Тэдэнд дараах 2 зүйл хэрэгтэй байна:

Бид тэдэнд хэрэгцээтэй байгаа зүйлийн талаарх мэдээллийг өөрсдийн вэбсайтад орууллаа. Сайн дурын ажилчдын цаг, хандив болгон Northfield Township дахь тусламж хэрэгтэй байгаа хөршүүдэд маань тусалдаг юм.

Орон нутгийн бизнесийг дэмжих

Northbrook болон Glenview Худалдаа аж үйлдвэрийн тэнхмүүд нь орон нутгийн иргэд боломжтой аль ч үедээ орон нутгийн бизнесүүд,  дэлгүүрүүдээр үйлчлүүлэхийг дэмжих зорилгоор арга хэмжээнүүдийг авч байна.  

Glenview аж үйлдвэрийн тэнхим нь нийгмийн алслагдсан зайнаас үйлчилгээ үзүүлэхээр санал болгож буй нээлттэй бизнесийн байгууллагуудын жагсаалтыг гаргав. Тус тэнхим нь Пүрэв гарагийг “Takeout Glenview Night” гэж тэмдэглэх ба авч явахаар хоолоо захиалж, дараа хэзээ ч хэрэглэж болох бэлгийн картыг худалдаж авахыг зөвлөж байна.

Northbrook-ийн аж үйлдвэрийн тэнхим мөн авч явах, замын хажуугийн болон хүргэлтийн үйлчилгээ санал болгож буй ресторануудын жагсаалтыг гаргалаа. Тус тэнхим Northbrook Shopping Elf фэйсбүүк хуудас болон Live Shop Dine Northbrook гар утасны текст хэлбэрээр дамжуулан шинэчлэгдсэн мэдээллийг хуваалцахаар ажиллаж байна.

Танд зориулсан нөөцүүд

Өөрийгөө болон гэр бүлдээ үргэлжлүүлэн анхаарал тавьж, биднээс тусламж хэрэгтэй үед эргэлзэлгүй холбогдохыг хичээгээрэй. Бага насны хүүхэд, өсвөр насныхантайгаа ярилцлага өрнүүлж, гэр бүлийнхэнд болон гэрээсээ ажилладаг хүмүүст зориулсан зарим аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах хэд хэдэн нийтлэлийг доор хавсаргав: